2011-03-18
Төлөвлөлт

Батлав Сургалтын менежер ................................. / ........................... /

8-р ангийн Химийн хичээлийн 2ХИ3 айн нэгж хичээлийн хөтөлбөр

Сэдэв:

Дэд сэдэв: Химийн урвалын тухай ерөнхий ойлголт

1.1 Химийн урвал

Зорилго:

- Химийн урвал гэж юу болох, гадаад илрэлийг нь ажиглан химийн урвал явагдаж буйг мэдэх Химийн урвал ямар нөхцөлд явагдаж байгааг тодорхойлох

Заах арга:

- Тайлбарлах, - Харилцан ярилцах, - Үзүүлэн таниулах,

Хэрэглэгдэхүүн

- Спиртэн халаагуур, шилэн аяга, картон цаас, шохой, зомгол, HCI

Сэргээн

бататгал

- Физикийн үзэгдэл

Шинэ мэдлэг:

Химийн үзэгдэл, Химийн урвал

Багшийн үйл ажиллагаа

Сурагчийн үйл ажиллагаа

1. Химийн үзэгдэл, химийн хувирал

2. Химийн урвалын гадаад илрэл

3. Химийн урвалын ач холбогдол

1. Түлш шатах, төмөр зэврэх, сүү ээдэх, тараг бүрэх, айраг эсгэх,

2. а/ өнгө өөрчлөгдөх

б/ тунадас үүсэх

в/ хий ялгарах

3, Химийн бодисыг гарган авдаг.

Химийн үзэгдэл, химийн урвал

Химийн урвалын гадаад илрэл. Дулаан ялгарах эсвэл гэрэл асах, өнгө өөрчлөгдөх, үнэр гарах, тунадас үүсэх, хий ялгарах нь химийн урвал явагдаж байгаагийн илрэл мөн. Гүүний сүүгээр айраг эсгэхэд хий ялгардаг бол сүү ээдүүлэхэд уураг нь тунадасжидаг.

Химийн урвал явагдах нөхцөл. Химийн урвал явуулахад: - бодисыг жижиглэх, температурыг нэмэгдүүлэх, халаах, гэрэл, дулаан, цахилгаанаар үйлчлэх шаардлагатай.

Химийн урвалын ач холбогдол. Химийн урвалаар металл /төмөр, цайр, зэс, хөнгөнцагаан г.м/, химийн бордоо, эмийн бодис, будаг зэрэг олон бодисыг гарган авдаг.Түлшний шаталтаар үүсэх дулааныг ахуй амьдралд өргөн хэрэглэдэг. Ургамлын фотосинтезээр цардуул үүсч энэ нь ургамалд нөөцлөгдөн ургамлыг тэжээл, илчээр хангадаг.

Бататгал:

- Химийн урвалын гадаад илрэл дээр тус бүр 1 жишээ бич.

Дүгнэлт:

Бодис өөр бодис болон хувирах үзэгдлийг химийн үзэгдэл гэнэ.

Химийн үзэгдлийг химийн хувирал буюу химийн урвал гэнэ.

Гэрийн даалгавар:

с/б 73 хуудасны бие даалт 2, 3, 4 ажилллах

Боловсруулсан: Багш Д.Төгсжаргал

Бичсэн: Tugsuu | цаг: 10:55 | Hutulbur
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 485 удаа уншигдсан.